/ тусгай зөвшөөрөл / Галт зэвсэг / ГАЛТ ЗЭВСЭГ ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ ЭЗЭМШИГЧ ӨӨРЧЛӨХ ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ГАЛТ ЗЭВСЭГ ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ ЭЗЭМШИГЧ ӨӨРЧЛӨХ ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

Галт зэвсгийг шилжүүлж өгөхийг хүссэн  болон авах хүмүүсийн өргөдөл

  • Худалдах, худалдан авах гэрээ буюу Бэлэглэлийн гэрээ  хийж нотариатаар  баталгаажуулсан байна. / Гэрээн дээр хоёр  иргэний үнэмлэх галт зэвсгийн гэрчилгээ давхар батлагдана /
  • Галт зэвсэг авч байгаа хүний 3/4 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
  • Тэмдэгтийн хураамж, 2500 төгрөг тушаасан баримт/ Улаанбаатар банк 2611175861 тоот данс, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаар тодорхойлолтын үнэ 500 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 900012034 тоот данс, Цагдаагийн ерөнхий газар
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт
  • Даваа гарагт 14.00 цагт, Пүрэв гараг 10,00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр буу, 2 ширхэг сумтай очиж хошуу, хонгионы санд дээж өгч бичиг авах
  • Шилжүүлэг хийлгэх  тохиолдолд хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэж тусгай тэмдэглэл дээр даруулж 14, 15 дугаар хуудасыг  бүрэн бөглүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна