/ / Байгууллагын соёл

Байгууллагын соёл

Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын ажилчдын нийтлэг үнэт зүйлс болон туршлагын нэгдэл юм. Мөн хамт олныг нэгтэж нааж байгаа цавуутай зүйрлэж болох юм.

Байгууллагын соёл шинэ хүн орох, гарах тохиолдолд байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Хэдийгээр тухайн байгууллага хатуу чанга соёлтой, байгуулагдаад удаагүй хөл дээрээ тогтсон аль ч байсан шинэ хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйл ажлын туршлагатай байдаг болохоор бага ч болов өөрчлөлт оруулах шаардлагатай болдог. Эдгээр өөрчлөлтүүд нь эерэг болон сөрөг, төлөвлөгдсөн төлөвлөгдөөгүй, жижиг том зэрэг байж болдог учраас энэ асуудалд няхуур хандах нь зүйтэй.

Гайхалтай соёл нь гайхалтай хүмүүсийг бүтээдэг. Гайхамшигт хүмүүс нь үнэхээр сайн бүтээгдэхүүн бий болгож чаддаг юм. Хэрэглэгчид тэр маш сайн бүтээгдэхүүнд нь татагддаг. Харин ухаантай бүтээлч хүмүүс гайхамшигт соёл руу татагддаг. Тиймээс бид өөрсдийн хүссэн гайхамшигт соёлоо яагаад бүтээж болохгүй гэж?

 

Байгууллагынхаа соёлыг тодорхойлох

Үүнийг хийх нилээд олон арга бий. Бүүр үүнийг таны өмнөөс хийгээд өгөх мэргэжлийн хүмүүс ч хүртэл бий. Гэхдээ хамгийн амархан арга бол эргэн тойрноо ажиглах. Ажилчдаа ямар чадвартай, хэрхэн ажилладаг арга барилтай мөн ерөнхий зан чанаруудыг нь ажигла. Ажилчид, харилцагчид, дэмжигчидээ сонс. Цаасан дээр болон онлайн байдлаар танай байгууллагын талаар юу бичигдэж байгаад анхаарлаа хандуул. Эдгээр нь танд танай байгуулагын соёл чухам юу болох талаар хариулт өгөх болно.

Байгууллагын соёлоо баримтжуулахаасаа өмнө ирээдүйд танай компани ямар соёлтой байх талаар бод. Өөр өөр байгуулагууд өөр өөр соёлтой байдаг тул танайд чухам нь тохирох талаар судал. Зорилго, хүсэл мөрөөдөл, үнэт зүйлсээ эргэн хар.

 

Байгууллагынхаа соёлоо стратеги зорилготой нийцүүл

  • Одоо байгаа соёлдоо сайн зүйлүүдийг дэмжих, нийцэхгүй байгаа зүйлүүдийг засах нэг бүрчилсэн хөгжүүлэлтийн төлөвлөгөө гарга
  • Байгууллагынхаа бодлого, өдөр тутмын үйл ажиллагаагаа яаж сайржуулах талаар жижиг уулзалтуудыг байнга зохион байгуул. Эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх.

 

Амжилттай хэрэгжсэн байгуулагын соёлын нэгжүүд

  • Зорилгын тодорхой байдал
  • Ажилчдын үүрэг хариуцлага
  • Бүрэн дэмжигдсэн ажилчид
  • Шудрага ажлын орчин
  • Хүчтэй итгэлцэлтэй харилцаа
  • Манлайлал
  • Гүйцэтгэл дээр үндэслэсэн шагнал урамшуулал
  • Харилцагчиддаа төвлөрсөн
  • Маш сайн харилцаа холбоо
  • Мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх
  • Шинэ ажилчдаа дэмжиж, шилдэг ажилчдаа хадгалж үзэх
  • Өндөр дасан зохицох чадвар
  • Нягт санхүүгийн тооцоо
  • Шинэ санаачлагыг дэмжих
  • Дотоод зохион байгуулалтаа өөрчлөхгүйгээр яаж шинэчлэл хийх билээ!
    Хэрэггүй дүрэм журамаа авч хая
    Хэрэгтэй хэрэггүй тайлан авахаа зогсоо
    Үр дүн муутай цаг авсан уулзалтуудаа боль
    Хөндлөнгийн илүү ажлуудийг цэгцэл

 

Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын бусдаас ялгарах онцлог, байгууллага доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм.

Байгууллагын соёл нь байгууллагын үнэ цэнэ гэсэн тодорхойлолтыг бий болгоно. Доор дурьдах 10 хүчин зүйл нь байгууллагын соёлыг тодорхойлдог гол утга санаанууд юм.

Үүнд: 1. Хувь хүний санаачлага, чармайлт, хувь хүнд хариуцлага,

2. Зүрхлэн хийхийг зөвшөөрсөн байдал. Ажиллагсадын зоримог алхам шинэ санаачлагыг дэмжсэн бусдын хэр хэмжээ.


3. Байгууллагын тодорхой зорилт, зэхэж буй гүйцэтгэлийн дэвшүүлж буй байдал.
4. Байгууллагын доторх нэгжүүдийн хоорондын үйл ажиллагааны зохицсон байдлын түвшин, нэгдсэн байдал


5. Удирдлагын дэмжлэг, удирдлагаас алба хаагч нартай холбоотой байх, хамтран ажиллах, дэмжих түвшин


6. Хяналт, дүрэм журам, ажилчдын байдлыг хянаж шалгаж буй шууд хяналтын байдал


8. Шагнал урамшуулал. Ахлах дэв манлайлах байдлын харьцуулалт. Ажиллагсадын гүйцэтгэлийн хэмжүүр дээр үндэслэсэн шагналын дэс дарааллын түвшин. /Үүнд цалин, нэмэгдэх, тушаал дэвших/

Байгууллагын соёл нь байгууллагын дотор амьдрах, бодох, ажиллах, гишүүн байх тодорхой орчин болж байдаг ба байгууллагын түүхтэй салшгүй холбоотой түүхэн урт хугацааны туршид бүрэлдэн бий болдог. Энэ үйл явцад сайн туршлага, уламжлал нь өвлөгдөн үнэт үйлс болон төлөвшиж байдаг.

Жишээ нь: Манай байгууллага Ай Ти Зон компаний охин компани учир Ай Ти Зоны соёлыг өвлөн авч байх жишээтэй. Мэдээж үүн дээр үүсгэн байгуулагчийн зохион байгуулалт биеэр үлгэрлэсэн, хэрэгжүүлсэн кэйсүүд нэмэгдэж байгууллагын соёлыг бүтээнэ.

Бид өдөр тутамдаа “манай байгууллагад нэг л гоё юм байдаг. Шийдвэр гаргахдаа ажилчдын санаа бодлыг тусгадаг, хамтаараа шийдвэр гаргадаг” гэж ярьдаг. Энэ нь үнэт зүйл төлөвшиж соёлыг бүтээж байгааг илтгэж байгаа хэрэг.

Байгууллагын соёлыг илэрхийлсэн дэлхийд танигдсан “Минцберг”-ийн загвар гэж байдаг. Энэ загварт байгууллага болон түүний соёл оршин тогтноход дараах 3-н зүйл зайлгүй байх хэрэгтэй гэж үзсэн. Үүнд:

  1. Тухайн байгууллагын үзэл баримтлал /маш сайн үзэл баримтлал байгууллагын соёлын суурь нь байдаг/
  2. Менежмент /Хүний нөөцийн, санхүүгийн зохион байгуулалтын менежмент гэх мэт/
  3. Байгууллага өөрөө тодорхой он жилийн туулсан туршлагатай байх хэрэгтэй /Ажилтнууд нь болон Удирадлага нь туршлагатай байх тухай/

 

Байгууллагын соёлыг хэрхэн сайжруулах вэ?

Юуны түрүүнд манай соёл сайн байна уу? Муу байна уу? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ энгийн зүйл дээр ажиглалт хийгээд эхний байдлаар тодорхойлж болох юм. Хэрвээ танай байгууллагын ажилд орж гарах урсгал их, ажилтан тогтохгүй байгаа ажилтнуудын хоцролт таслалт их, хов жив дотоод эв найрамдал муу байвал яах аргагүй байгууллагын соёлын болон хүний нөөцийн бодлогын алдаа байгааг илтгэн харуулж буй хэрэг юм.

Ажил олгогчид олон арга хэлбэрүүдийг ашигладаг. Энд би өөрийн компаний туршлагыг дурдмаар байна. Манай байгууллага ажлын цагийн уян хатан хуваарьтай. Өөрөөр хэлбэл бид өглөө 8-10 цагийн хооронд ажилдаа ирж болно. Хэрэв 10 цагт ажилдаа ирсэн бол орой 7 цагт явах жишээтэй. Хүний амьдралын олон хүчин зүйл ажиллахад нөлөөлдөг учир уян хатан цагийн хуваарь нь бидний гэр бүлдээ хүлээсэн үүргийн биелэлтэд эерэгээр нөлөөлж байдаг. Мөн шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөр, халамжлагч томилох гэх мэт олон арга хэлбэрүүдийг хэрэгжүүлж ажилладаг.

Байгууллагын дотоод соёлоор дамжуулан нээлттэй ил тод байдал болон ажилтны юу хийх ямар ач холбогдолтой ажил хийж байгааг нь ойлгуулж өгснөөр ажлын бүтээмж эрс сайжирдаг. Энд нэгэн туршилтын тухай онцлохыг хүсч байна.

            “Give and Take” номын зохиолч Адам Грант их сургуулийн хандивын төвийн цалинтай ажилчид дээр туршилт хийсэн байна. Тэдний ажил бол боломжит хандивлагчидтай утсаар ярьж, хандив өгүүлэх явдал байв. Тэрээр тэднийг 3-н бүлэгт хуваасан байна. А баг хяналтын групп буюу хийх ажлаа л хийх үүрэг хүлээсэн бол, Б бүлэг бусад ажилчдын хийсэн ажил нь тэдэнд ямар ашиг тустай байх түүхийг ярьж өгсөн байна. Харин В бүлэгт тэдний босгосон хандивын тусламжтайгаар амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаар хүмүүсийн түүхүүдийг уншуулжээ. Улмаар А болон Б бүлгүүдийн ажлын гүйцэтгэлд ямар нэг өөрчлөлт гараагүй бол В бүлэг 7 хоног бүрийн хандивын амлалтаа 155 хувиар өсгөсөн байна. Энэ нь хүн хийж буй ажлаа ямар чухал үр өгөөжтэй вэ? гэдийг мэдэх нь ажлын бүтээмжид ямар их нөлөөтэй болохыг илтгэн харуулж байгаа явдал юм. 

Ажил олгогч болон хүний нөөцийн менежерүүд маань байгууллагын соёлын асуудалд жижиг том гэлтгүй ач холбогдол өгч түүнийг сайжруулах тал дээр доривтой алхам хийснээр эрс өөрчлөлтийг мэдрэх боломжтой.

Иймд гүйцэтгэлийг үнэлэх, шалгуур үзүүлэлт дээр ач холбогдол өгч анхаардаг шигээ ажлын орчин, хүмүүсийнхээ харьцаа хандлага дээр анхаарснаар ажлын бүтээмж дээшлэх, цаашлаад байгууллагын соёл төлөвших гол нөхцөл болдог.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна