/ / ШИНЭ КОНТОРЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

ШИНЭ КОНТОРЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2019.05.20/-ны Морин цагт зохион байгуулж, арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, хуулийн байгууллагуудын удирдлагууд болон ахмадын зөвлөлийн төлөөлөл, алба хаагчид оролцлоо.
Цагдаагийн газрын шинэ конторын барилга барих төсөв 2019 оны улсын төсөвт орж, барилгыг гүйцэтгэгч компаниар “Ванхүү” ХХК тендерт шалгаран барилгын ажлыг гүйцэтгэж, 2019 оны 11 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж эхлэв. 
Шинэ барилга ашиглалтанд орсноор алба хаагчдын ажиллах таатай орчин бүрдэж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд томоохон дэмжлэг болох юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна