/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / "БАЙГУУЛЛАГА ОРЧНЫ ЗАМ" ЧEЛЛЭНЖ

"БАЙГУУЛЛАГА ОРЧНЫ ЗАМ" ЧEЛЛЭНЖ

       Тус цагдаагийн газраас зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор "Жаст ойл" шатахуун түгээх газрын уулзвар орчмын замын эвдрэлийг өөрсдийн нөөц бололцоогоор засварлан замд үүссэн нүхийг бөглөж, уулзварт нэвтрэх зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Аймгийн төвийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн газраас энэхүү аяныг эхэлж байгаа тул замын эвдрэлтэй хэсгүүдэд засвар үйлчилгээ хийх ажилд албан байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

     Ингээд хамгийн их эвдрэлтэй зам орчмын хэсэгт байх Нэгдсэн эмнэлэг, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг 3 байгууллагыг аянд нэгдэхийг уриалж чeллэнжид дуудаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна