/ / "ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ СУРГУУЛИЙН ОРЧИН” болзолт уралдаанд идэвх санаачилгатай оролцож байр эзэлсэн сургуулиудад шагналыг гардууллаа

"ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ СУРГУУЛИЙН ОРЧИН” болзолт уралдаанд идэвх санаачилгатай оролцож байр эзэлсэн сургуулиудад шагналыг гардууллаа

"Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газраас сургууль орчмын бүсэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Аймгийн хэмжээнд сурагчдыг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн болон болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, байгууллагуудын хамтын үйл ажиллагааг сайжруулах суралцагчид болон багш ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, сургууль орчмын аюулгүй бүсийг бий болгох зорилгоор зохион байгуулагдсан "ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ СУРГУУЛИЙН ОРЧИН” болзолт уралдаанд идэвх санаачилгатай оролцож байр эзэлсэн сургуулиудад шагналыг гардууллаа. Тус уралдаанд
1-р байранд Матeматикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЦЭГЦ БИЛЭГ СУРГУУЛЬ
2-р байранд ЭРДМИЙН ДАЛАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 3-р байранд ӨЛЗИЙТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДУНД СУРГУУЛЬ шалгарлаа.
"Гэмт хэрэг зөрчилгүй сургуулийн орчин" уралдаанд идэвх, санаачлага гарган оролцсон багш сурагчдад талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна