/ / АХМАД АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

АХМАД АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө, залуу халуун насаа зориулж ирсэн ахмад ажилтнуудаа энэ өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

ЦЕГ-ын даргын мэндчилгээг уншиж танилцуулан, ЦЕГ-ын болон аймгийн шагналаар шагнагдсан ахмад ажилтнуудад шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй аливаа ажилд идэвхтэй оролцдогт талархал илэрхийлэн саналыг нь сонсож гарын бэлэг гардуулан тэдний ажиллаж байх үеийнх нь зургийн цомгоор бэлтгэсэн видеог үзүүлж сонирхууллаа. Мөн арга хэмжээний үеэр ахмадуудын дунд хөгжөөн цэнгээнт тэмцээн, уралдаан зохион байгуулж ая дууны мэнд дэвшүүлэв. Цагдаагийн газрын ахмад ажилтан цагдаагийн хошууч Т.Гонгордорж агсаны гэр бүлээс ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна