/ Мэдээ мэдээлэл / Сургалт / "МЭРГЭН БУУДАГЧ-2019" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"МЭРГЭН БУУДАГЧ-2019" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаагийн газрын хэмжээнд 2019 онд спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах хуваарийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах тасгаас "Мэргэн буудагч-2019" албаны галт зэвсгийн буудлагын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд тасаг албадын 7 багийн 14 алба хаагч цэц мэргэнээ сорин өрсөлдөж АКМ, ПМ бууны төрөлд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд цагдаагийн хошууч Т.Розон даргатай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид , дэд байранд цагдаагийн дэд хурандаа Л.Баярсайхан даргатай Захиргааны удирдлагын тасгийн алба хаагчид, хувийн амжилтаар урт бууны төрөлд мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.Чинзориг, гар бууны төрөлд хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Цэвэлмаа нар оролцож шалгаран шагнагдлаа. Энэ үеэр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон бие бүрэлдэхүүнд галт зэвсэгтэй ажиллах, аюулгүй ажиллагааны заавар, албаны галт зэвсгээр буудлага үйлдэх, дадлага сургалтыг зохион байгуулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна