/ / ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б.ЭНХМАНДАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б.ЭНХМАНДАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/591 тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан тус цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхмандалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав.
Цагдаагийн дэд хурандаа Б.Энхмандалын цагдаагийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн зургаар видео эвлүүлэг хийж алба хаагч нарт сонирхуулж, "Монгол цагдаа" медалиар шагнагдсаныг гардуулан өгч, дурсгалын мөнгөн аяга, дурсамжийн хамт хадгалуулж баяр хүргэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр алба хаагчид өөрсдийн сонирхсон зүйлээ асууж, залуу алба хаагч нарт өөрийн туршлагаасаа хуваалцаж, дурсамжтай яриа өрнүүллээ.
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б.ЭНХМАНДАЛД ЦААШДЫН АЖИЛ ХӨДӨЛМӨРТ НЬ АМЖИЛТ ХҮСЭЖ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна