АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Цагдаагийн газраас Сайнцагаан сумын засаг даргын А/29, А/42 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад захирамж зөрчсөн 2 аж ахуй нэгж, зохих зөвшөөрөлгүй, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан 1 иргэний зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.