/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛЖ ТОГТООН ШАЛГАЖ БАЙНА

ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛЖ ТОГТООН ШАЛГАЖ БАЙНА

    Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5, 6 дугаар багийн нутагт дэвсгэрт 2020.02.13-14-нд, 2020.03.03-04-нд шилжих шөнө иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, хөөрөг, архи зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат Б, Т, Б нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болохыг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Иргэд та бүхэнд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна