/ Бидний тухай / Үйл ажиллагааны тайлан / 2019 он / 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар

      Тус цагдаагийн газар Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, Хууль зүй дотоод хэргийн сайдын болон Цагдаагийн Ерөнхий газрын дөргын тушаал шийдвэр, үүрэг даалгавар, Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

   1. ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны 01 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлт, зорилтын тайлбар зэргийг алба хаагчдад сургалтаар орж, мэдээллийн самбарт байрлуулан сурталчилж, тасаг бүр алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэх, хэвшүүлэх талаар үүрэг чиглэлээр ханган ажилласан.

      Зорилтыг Цагдаагийн газрын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 3 чиглэлийн хүрээнд 16 заалттай боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан биелэлт үр дүнг тооцон 95.0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн.

     ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/42 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 îíä хяналтад авч хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт”-ын дагуу төв орон нутгийн цагдаагийн байгууллагаас хариуцах 97 баримт бичгийг хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулах алба хаагчдыг томилон  хууль тогтоомж, Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас болон аймгийн Иргэдийн хурал, Засаг дарга нараас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр, үүрэг, даалгавар, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлт үр дүнг тооцон холбогдох алба хэгжүүдэд тогтоосон хугацаанд хүргүүлээд байна.       Алба хаагч нарт дээд газраас ирүүлсэн шийдвэрийг тухай бүр танилцуулж, холбогдох ажлыг заагдсан хугацаанд зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон  тухай бүр үр дүнг тооцон ажиллалаа.

      Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан нийт 13 ажил арга хэмжээг хяналтад авч хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан биелэлтийг холбогдох албадад тогтоосон хугацаанд хүргүүлсэн. Төлөвлөгөөний хэрэгжилтийн дундаж оны эцэст 88.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

     Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 17.2-д тусгагдсан арга хэмжээний хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, нийтийн эзэмшлийн орон сууц, хүүхдийн талбай, машины зогсоол, гэр хорооллын гудамж талбайг  камержуулах зорилгоор цагдаагийн газраас аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлж, сум, байгууллага аж ахуйн нэгжийг камержуулах ажлыг зохион байгуулах талаар аймгийн Засаг даргын 2019.01.23-ны өдрийн А/40 тоот захирамж гаргуулан хэрэгжилтийг ханган сум, байгууллага аж ахуй нэгж гудамж талбайг камержуулах, гэрэлтүүлэг хийх, автомашины зогсоолуудыг шинэчлэх ажлыг зохион байгуулж энэ онд 3 сумыг камержуулж, нийт 8 сум камерын хяналтын системд холбогдоод байна.

      ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны 01 дүгээр тушаалаар баталсан ЦЕГ-ын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тасаг, албадад хүргүүлэн  цагдаагийн газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 6 стратеги зорилтын хүрээнд 67 заалттайгаар боловсруулан төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулж оны эхний хагас жилийн байдлаар 95,1 хувь гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн.

    ЦЕГ-ын дарга, дэд дарга нараас ирүүлсэн 60 үүрэг ажлын чиглэл, зөвлөмжийг хүлээн авч алба хаагчдад танилцуулан, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцож, тогтоосон хугацаанд холбогдох алба нэгжүүдэд танилцуулаад байна. ЦЕГ-ын даргын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны удирдах ажилтны зөвлөгөөний үеэр өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж холбогдох ажлыг зохион байгуулан 95,1 хувь хэрэгжилттэй хангаад байна.

    2.  Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар 2019 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын саналыг холбогдох алба хаагчдаас авч төлөвлөгөө гарган даргын зөвлөлийн хурлыг 16 удаа хуралдуулан 55 асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэж зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг алба хаагчдад тухай бүр танилцуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Байгууллагын захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр 47, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр 137 тушаал гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

3.  ЦЕГ-ын даргын 2017 оны  а/153 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар тус цагдаагийн газрын бүтэц, орон тоог 55 офицер, 53 ахлагч, төсөвт энгийн 5, нийт 113 алба хаагч, ажилтан байхаар баталсанаас 12 дугаар сарын 15-ны байдлаар цагдаагийн газрын  хэмжээнд 53 офицер, 52 ахлагч, гэрээт 4 ажилчин нийт 109 алба хаагч, ажилтантайгаар офицер 2, ахлагч 1, энгийн 1 орон тоо дутуу гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллалаа.

      Цагдаагийн газрын хүний нөөцийн нөхөн хангалтын талаар ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсээс чиглэл болгосоны дагуу 5 удаа зохион байгуулж сонгон шалгаруулалт явуулан байгууллагын цахим хаяг, аймгийн Цоглог, Ард телевизээр зар явуулж, зарын дагу хүсэлтээ ирүүлсэн 21 иргэнийг судалж хамт олны хурлаар хэлэлцэж болзол шаардлага хангасан 17 иргэнийг мэргэжлийн сонгон шалгаруулалтад оруулсанаас 14 иргэн тэнцэж мэргэжлийн сургалтанд хамрагдсан амжилттай суралцаж хэв журмын цагдаа, харуулын цагдаа, хэсгийн цагдаагаар томилогдон ажиллаж байна.

     ЦБҮАЖ-ийн код 909-ийн дагуу төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн 2019 онд тасгийн дарга 1, ахлах мэргэжилтэн 8, офицерын 3 албан тушаалд дэвшүүлэх нөөцийн жагсаалтад бүртгүүлэхээр 12 алба хаагчийн материалыг холбогдох газарт хүргүүлж, 8 алба хаагчийг дэвшүүлэн томилуулж, 2 алба хаагчийн материалыг холбогдох газарт уламжлуулан шийдвэрлүүлэхээр хүргүүлээд байна.

   Алба хаагчдыг албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшуулалд тодорхойлохдоо цагдаагийн байгуулалгад ажилласан жил, ажлын үр дүн, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллаж байгаа эсэхийг харгалзан алба хаагчийн ял шалгах, хувийн ашиг, сонирхлын урьдчилсан мэдүүлэг зэрэг холбогдох материалуудыг бүрдүүлж албадад хүргүүлсэн. 

     Тайлангийн хугацаанд цагдаагийн газарт шинээр томилогдсон 14 ахлагч, Дотоод хэргийн их сургууль төгссөн 3 офицертэй  “Ажлын байрны сургалтын хөтөлбөр” /код-939/, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицох хөтөлбөр” /код-944/ журмын дагуу дадлагажуулагч багш томилон тогтвортой ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Дадлагажуулагч ажилтнаар томилогдсон алба хаагч нар шинээр томилогдсон алба хаагчдыг мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх чиглэлээр удирдамж төлөвлөгөө боловсруулан гурван сарын хугацаанд дадлагажуулан ажиллаж  байна.

 

 4. Сургалтын чанар, үр дүн, алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд явуулах сургалтыг тогтмолжуулж, үйл ажиллагаанд нь хэвшүүлэх, үр дүнг тооцох ажлыг эрчимжүүлэх зорилгоор сургалтыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллалаа.

     Тус цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Сургалтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх журам” код-118-ыг үндэслэн, алба хаагчдаас 2019 онд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажил арга хэмжээний талаар санал асуулга авч, алба хаагчдын сургалтын эрэлт хэрэгцээ, зорилго, зорилтод нийцүүлэн 2019 зохион байгуулах албаны сургалтын төлөвлөгөөг гарган, баталсан хуваарийн дагуу дараах сургалтыг зохион байгуулаад байна. 

     Энэ онд 84 удаагийн албаны сургалтад 6769 алба хаагчийг хамруулсан байна.  Мэдвэл зохих хууль тогтоомжийн 27 удаагийн сургалтад 2079, алба хаагчдыг хөгжүүлэх 26 удаагийн сургалтад 1997, дадлагажуулах 2 удаагийн сургалтад 182, бие бялдрын бэлтгэлжилтийн 20 удаагийн сургалтад 1671 алба хаагчийг тус тус хамруулсан байна.

    Сургалтаар олж мэдсэн мэдлэгийг бататгах зорилгоор 5 удаа тест, 2 удаагийн бие бялдрын шалгалт авч үр дүнг тооцсон. Алба хаагчдын сургалтад оролцож буй идэвхи оролцоо, ирцийн байдлыг сарын эцсийн ажил дүгнэх үзүүлэлтэд тусгаж хэвшээд байна.

    Хууль сахиулахын их сургуулийн бакалаврын эчнээ сургалтад 4 алба хаагч суралцаж 1 алба хаагч амжилттай төгссөн. Монголын үндэсний Их сургуулийн Хууль эрх зүйн магистрын ангид 10 алба хаагч эчнээгээр суралцахаар бүртгүүлсэн. ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс зохион байгуулсан ХАСХОМ-ийг хадгалах, хянах эрх бүхий албан тушаалтны сургалтад 1, аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтад анхаарах асуудал” сэдэвт сургалтад 3, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Онцгой байдлын Ерөнхий газраас аймагт зохион байгуулсан сургалтуудад тасгийн дарга нар хамрагдсан. Мөн Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулсан Удирдах ажилтанд зориулсан жендерийн цахим сургалтад 7 тасгийн дарга хамрагдаж Ж-1 гэрчилгээ авсан. Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох тогтоол, дүрэм, журам”, “Төрийн албаны шинэтгэл” сэдэвт сургалтад 6 алба хаагч, Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан “Хүний эрхийн ойлголт”, “Хүний эрх ба жендэр”, “Хүний эрхтэй холбоотой олон улсын гэрээ конвенц”  сэдэвт сургалтад 16 алба хаагч, Удирдлагын академиас зохион явуулсан “Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад 1 алба хаагч, Авилгатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нарт зориулсан сургалтад 1 алба хаагч, аймгийн ЗДТГазарт Төрийн албаны зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурор, Хууль сахиулахын их сургууль, ШШҮХ хамтран зохион явуулсан “Хууль эрх зүй” сургалт зөвлөгөөнд 30 алба хаагч, аймгийн Засаг даргын 2019.11.05-ны өдрийн А/392 дугаар захирамжаар баталсан “Сумдын хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхижуулах сургалтад 2 алба хаагч, Мерит төслөөс зохион явуулсан “Гүйцэтгэлийн үнэлгээний ярилцлага хэрхэн хийх”, “Хүний нөөцийн чиглэлээр сургалт явуулах сургагч багш бэлтгэх нь” сэдэвт сургалтуудад тус бүр 1 алба хаагчийг хамруулсан.

     Алба хаагчийг хөгжүүлэх сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран, Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мөнхчулуун “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт 1 удаа, нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Д.Энхцэцэг “Элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын вакцинд хамрагдах” сэдвээр 1 удаа, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн монгол хэл уран зохиолын багш А.Тэгшжаргал  “Зөв бичгийн дүрэм”, “Монгол хэлний найруулга зүй” сэдвээр 2 удаа, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Б.Баянмөнх “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр 1 удаа, угийн бичиг хөтлөлтийн үндэсний сургагч багш Ө.Ууганбаяр, С.Намжилмаа нарыг урьж “Угийн бичиг хөтлөх арга зүй”, “Цус ойртолт” сэдвээр, илтгэгч багш Б.Эрхэмбаяр “Харилцааны сэтгэл зүй” сэдвээр 1 удаа, Зоонозын төвийн дарга Б.Алтантөгс “Тарваган тахал өвчний тухай” мэдээлэл 1 цаг, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.Баянмөнх “Цэргийн тэтгэвэр, цахим үйлчилгээ, хуулийн өөрчлөлт” сэдвээр 1 удаа, “Зөв хэвшил хандлага-2” аяны хүрээнд Цагдаагийн газрын алба хаагчдад ГБХЗХГазрын сэтгэл зүйч Б.Бүжинлхам “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Гэр бүлийн харилцаа”, ХЭҮК-ийн Дундговь аймаг дахь салбарын референт Т.Баярцэцэг “Ажлын байрны бэлгийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр 1 цагийн сургалтуудыг тус тус зохион явуулаад байна.

      “Хайрын дархлаа” төрийн бус байгууллагын тэргүүн гэр бүлийн сэтгэл зүйч Т.Бямбатогтохыг урьж цагдаагийн газрын алба хаагч болон иргэдэд “Бүх хайраа гэр бүлдээ”, “Өрхийн санхүү”, “Гэр бүлийн харилцаа”, “хүүхдийн хүмүүжил” зэрэг сэдвээр 911.000 төгрөгний төлбөртэй сургалтад 209 алба хаагчийг гэр бүлийн хамт хамруулсан.

     Цагдаагийн газрын бичээч, бичиг хэргийн эрхлэгч цагдаагийн ахлагч Е.Алтанзул “Англи хэлний анхан шат”-ны сургалтыг 4 удаа, харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Батзориг “Солонгос хэлний анхан шат” сургалтыг 2 удаа, ерөнхий жижүүр, цагдаагийн ахлах дэслэгч Г.Отгонхүү “Ажлын бус цагаар өөр ажил эрхлэх” сэдвээр 1 удаагийн Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахтай холбогдуулан цагдаагийн газрын 55 алба хаагчдад ХАСХОМ гаргах, хүлээх хариуцлагын талаар 1 цагийн, сэтгэл зүйч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Сүрэнхорлоо  Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд “Сэтгэл зүйн тогтвортой байдал ” сэдвээр 1 цагийн сургалт явуулсан. Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Батцэцэг  “Өөрчлөлтийн менежмент” сэдвээр 1 удаа сургалт зохион байгуулж  “Өөрийгөө өөрчлөх” 1 сарын хугацаатай аян зохион байгуулж үр дүнг тооцон өөртөө өөрчлөлт хийсэн 3 алба хаагчийг шалгаруулан шагнаж урамшуулж, бичээч, бичиг хэргийн эрхлэгч цагдаагийн ахлагч Е.Алтанзул “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдвээр 1 цаг, ГБХГХУСАХАМ, цагдаагийн дэд хурандаа Ж.Жавзандулам “Хүн худалдаалах гэмт хэргийн тухай ойлголт”, “Хүүхэд хамгаалалт” сэдвүүдээр тус бүр 1 цаг, Сэтгэл зүйч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Сүрэнхорлоо “Сэтгэл түгшилт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” 1 цаг, УСАХАМ, цагдаагийн хошууч Б.Батцэцэг “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм” сэдвээр 1 цаг, аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Х.Доржбямба “Дүрэмт хувцас өмсч хэрэглэх журам” сэдвээр 1 цаг, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мягмарсүрэн “Сураггүй алга болсон хүн” дотоод сүлжээний сангийн мэдээлэлээр 1 цаг, НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон “Албан үүрэг гүйцэтгэх үед цагдаагийн алба хаагч хүнтэй хэрхэн харилцах, биеэ авч явах байдал” сэдвээр 1 цаг, ЗУТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Баярсайхан “ЦАТХ, ЦБҮАЖ”-аар видео хичээл 2 цаг, “Цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр 1 цаг, Төв номын сангаас “Монгол бичгийн сурвалж, өнөөгийн хэрэглээ” сэдвээр 1 цаг, НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”, “Цагдаагийн хүрээний дүрэм”, “Цагдаагийн эргүүл харуулын дүрэм” “Төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай Цагдаагийн байгууллага хамтран ажиллах”, “Төрийн болон гадаадын дээд хэмжээний зочин төлөөлөгчийн айлчлалын үед хамгаалалт зохион байгуулах” ЦБҮАЖ-ын код 506-р тус бүр 1 цаг, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Н.Ганбат “Хүний эрхийн ойлголт”, “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт 2 удаагийн 2 цагийн сургалтуудыг тус тус зохион байгуулсан.

     Аймгийн онцгой байдлын газраас “Газар хөдлөлт, гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр 1 удаа, гамшгийн аюулын дохиогоор алба хаагчдын дунд 1 удаа дадлага сургууль хийлгэсэн. ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн багш нар галт зэвсэг эзэмшигч иргэдэд “Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагаа” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион явуулж, гэрчилгээ олгосон.

     Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх, тусгай техник хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх” сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан сургагч багш нар цагдаагийн газрын 84 алба хаагчдад сургалт зохион байгуулж дадлага хийлгэж, Сайнцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Амарбаяр “Гүзээгүй алба хаагч” арга хэмжээ зохион явуулж алба хаагчдын бие халаалт, сунгалт, суниалт, дасгалуудыг хийсэн. Аймгийн хэмжээнд явагдсан гамшгаас хамгаалах сургалтад нийт алба хаагчид 4 удаагийн жагсаалын бэлтгэлийг 10 цаг хийсэн. 

     Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөний үеэр зохион байгуулсан “Эерэг сэтгэлгээ, эерэг хандлага”, “Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх арга зүй”, “Удирдах ажилтны сэтгэл зүйн бэлтгэл”, “Удирдах ажилтны манлайлал” зэрэг видео хичээлийг албаны сургалтад ашигласан.  Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын  кодоор сургалт зохион байгуулах хуваарь гарган 102, 103, 111, 113,  120, 136, 139, 140, 200, 305, 502, 921, 930 журмуудаар сургалт  зохион байгуулсан.

      2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх Гэмт хэрэг, Зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Улаанзагалмайн хороо, Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, аймгийн төвд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуй нэгж, Сайнцагаан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улсын бүртгэлийн хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын 1543 хүнийг хамруулсан сургалтуудыг зохион байгуулсан.  

     Хурд хамтлагаас санаачлан Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Цагдаагийн байгууллагатай хамтран иргэдийг соён гэгээрүүлэх, залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Хайртай” аянд тус цагдаагийн газар нэгдэж, арга хэмжээний үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргал нар “Гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгаан”, “Зам  тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр аймгийн төрийн байгууллагуудын алба хаагчидтай уулзалт ярилцлага, мөн аяны хүрээнд Монгол улсын гавьяат багш, профессор З.Цэвээнравдан, Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Н.Ганбат, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа нар өсвөр үеийн 200 хөвгүүнтэй “Хөвгүүдийн уулзалт” чөлөөт ярилцлагыг зохион явуулсан.

     ЦБҮАЖ-уудыг алба хаагчдад бие дааж судлах чиглэл өгч, алба хаагчдын гар утсанд “Police Code” аппликэйшн суулгаж, үйл ажиллагаандаа ашиглаж мөн сургалтын компьютерт “Сургалт” хавтас нээн, явуулсан сургалтуудыг тогтмол хийж алба хаагчдын албан хэрэгцээнд дотоод сүлжээнээр ашигладаг police share хуудаст байрлуулсан.

    5.  Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын удирдлагаас алба хаагчдын гэр бүлийн хүмүүстэй нь уулзаж санал сэтгэгдэлийг хүлээн авч, амьдрал ахуйтай танилцан  байгууллагаас алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцлийг бүрдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр анхаарч хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлон ажиллалаа.          Цагдаагийн алба хаагчдын гэр бүлийн өдөрлөгийн арга хэмжээг 2019.03.21-ны өдөр зохион байгуулж, алба хаагчдын гэр бүлийн хүмүүсээс асуулга бэлтгэн санал асуулга авч, тэднээс гаргасан алба хаагчдын нийгмийн асуудал, гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээний санал, хүсэлтийг судалж, байгууллагын түвшинд шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, холбогдох газарт уламжлах зэргээр шийдвэрлэх боломжтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Санал асуулгад оролцсон гэр бүлийнхний 72.7 хувь нь  байгууллагын үйл ажиллагааг эерэгээр үнэлсэн байна.

     Цагдаагийн газрын албан конторын 2,1 тэрбум төсөвт өртөгтэй барилгын ажлыг Ванхүү ХХК Цагдаагийн Ерөнхий газартай 2019.05.01-ний ЦЕГ/201901005 дугаартай гэрээ байгуулан, гэрээний хугацаанд гүйцэтгэгч тал барьж гүйцэтгэн барилга ашиглалтад хүлээн авах улсын комиссд  хүлээлгэн өгөөд байна. Тус барилгын төсөвт багтсан тавилга хэрэгслийг нийлүүлэх ажил шийдэгдээгүйн улмаас шинэ байранд ороогүй, комиссоос өгсөн үүргийн биелэлт бүрэн хангагдаагүй байна.

     Засгийн газрын 153-р тогтоолын дагуу Дундговь аймгийн Хулд суманд 74,5 сая төгрөгийн  төсөвт өртөгтэй замын цагдаагийн постыг бариулахаар 2019.03.29-ний өдөр ЦЕГ/201901001-5 дугаартай гэрээг “Гээт” ХХК, ЦЕГ-ын даргатай байгуулж, гэрээний дагуу барьж улсын комисст хүлээлгэж өгөөд байна. Хулд сумын ЗДТГ-аас 10.0 сая төгрөгийн өртөгтэй нарны цахилгаан эх үүсвэрийг шийдвэрлэн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.  

    Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлхээр “Цагдаа амгалан” хотхонд 4 алба хаагч байрны захиалга өгч хөнгөлөлттэй зээлд хамрагдан байртай болох хүслэтийг ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албанд холбогдох судалгааг гарган хүргүүлсэн. Мөн өмнөх онуудад ипотекийн зээлд хамрагдсан 1 алба хаагчийн зээл МИК-д худалдаалагдсан. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 3 арилжааны банкуудтай алба хаагчдад цалингийн болон хэрэглээний зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгуулах гэрээг сунгаж нийт 13 алба хаагч 105.0 сая төгрөгийн цалингийн болон хэрэглээний зээлд хамрагдсан.

    Цагдаагийн газрын алба хаагчдын 30 айлын орон сууцны үргэлжлэл 20 айлын орон сууц бариулахаар гүйцэтгэгч компанийг судлан алба хаагчдаас орон сууцанд орох захиалга авахад алба хаагчдаас захиалгын санал ирүүлээгүй байна. 

    Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн ГХУССЗ-д хүсэлт гаргаж 320,0 мянган төгрөгийн зардлыг шийдүүлэн 40 ширхэг энгэрийн гэрэлтүүлгийг авч эргүүл шалгалтад ажиллаж байгаа алба хаагчдад олгож, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Сумдын Засаг дарга нарт орон нутагт ажиллаж байгаа сумдын хэсгийн мөрдөгч, цагдаа нарын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийн сайжруулах, тэднийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбож хамтран ажиллах талаар албан хүсэлт явуулж сүлжээнд холбогдоогүй 7 сумын цагдаагийн хэсгийн байрыг  цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбосноор бүх сум сүлжээтэй болоод байна.

   Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3, 1.3.6-д тусгагдсаны дагуу аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 2019.06.03-ны өдөр Дэлгэрхангай, Адаацаг, Дэрэн, Өлзийт, Эрдэнэдалай сумдын цагдаагийн хэсгийн алба хаагчдад мотоцикл олгож, түлхүүрийг гардуулж өгсөн.

     Энэ онд 9 сумын цагдаагийн байрны халаалтын зардал, 3 сумын байрны цахилгааны зардлыг байгууллагын батлагдсан төсвөөс гарган бусад сумдыг тухайн сумдын Тамгын газраас шийдвэрлэж байна.

    Цагдаагийн газрын нийт тээврийн хэрэгсэлд аймгийн авто тээврийн төвөөр үзлэг, оношлогоо хийлгүүлэн, техникийн бэлэн байдлыг шалгуулж,  дүгнэлт гаргуулж, жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд ашигладаг тээврийн хэрэгслүүдэд шаардлагатай засвар үйлчилгээг хийлгүүлсэн. Жижүүрийн болон гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг гүйцэтгэдэг автомашин, хөдөлгөөнт эргүүлийн автмашинуудад ЦЕГ-ын даргын А/73 тоот тушаалын дагуу алсын дуудлага, жижүүр болон хөдөлгөөнт эргүүлд явах үед улирлын онцлогоос хамаарч шатах тослох материалыг нормын дагуу олгож хэвшсэн.

    Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажилласан 6 алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж урамшууллыг олгуулсан.

   Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох зорилгоор  алба хаагчдын дундын сангийн журмын дагуу ар гэрт нь гачигдал гарсан 12 алба хаагчид 2700.0, ердийн өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 13 алба хаагчид 750.0, хүүхэдтэй болсон 11 алба хаагчид 1100.000, алба хаагчдын эрүүл мэндийн үзлэгийн 1080.000, хүүхдийн бэлгэнд 5070.0, тэтгэвэрт гарсан 5 алба хаагчид 750.0, тэмцээн уралдааны бооцоо болон бусад зардалд 1000.0 төгрөг, нийт 14152.246 төгрөгний  дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

    Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 онд хийж гүйцэтгэх 14 заалттай төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг 90.5 хувь ханган ажиллалаа.

   Цагдаагийн газрын алба хаагчдад  эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага  төлөвшүүлэх, элэгний В,С вирусын халдварын талаар Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч Д.Энхцэцэг 1 цагийн сургалт зохион байгуулж, 55 алба хаагчийг хамруулсан. Элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй шинээр томилогдсон болон шилжиж ирсэн 25 алба хаагчийг хамруулахад 1 алба хаагч С вирустай, 1 алба хаагч В вирустай гарч, бусад вирус илрээгүй 23 алба хаагчийг дархлаажуулалтын вакцинд хамруулаад байна. В.С вирус илэрсэн 2 алба хаагчийн идэвхжлийг тодорхойлох шинжилгээнд хамруулсан. 

      Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 53 алба хаагчдад  1 цагийн сургалт зохион байгуулж, энэ өвчнөөр өвдөх эрсдэлийг тодорхойлж тест ажиллуулан, 53 алба хаагчийн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлоход, 3 алба хаагч сахарын хэмжээ нь хүний биед байх ёстой хэмжээнээсээ бага зэргийн  ихэссэн байсан тул мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгүүлсэн.

    Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч Ц.Даариймаа  алба хаагч, гэр бүлийнхэнд осол гэмтлийн үед үзүүлэх тусламж, амилуулах суурь тусламжийн сургалтыг  орж нийт 42 алба хаагч  гардан хийх дадлага сургуулилтанд хамрагдсан. Мөн “Гэр бүлийн өдөрлөг”-т хүрэлцэн ирсэн хэсгийн алба хаагчид болон тэдний гэр бүлийн  23 хүнийг хэт авиан шинжилгээнд  хамруулан эрүүл мэндийн зөвлөмж өгсөн.

     Цагдаагийн газрын алба хаагчдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэгийг илрүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны 314 тоот тушаалын дагуу Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй алба хаагчдыг үзлэг шинжилгээнд хамруулах талаар гэрээ байгуулан гэрээний дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 78 алба хаагч нийт бүрэлдэхүүний 74,2 хувийг хамруулахад 2 алба хаагч онош тодруулах шаардлагатай тул 3 дахь шатлалын эмнэлэгт үзүүлж эмчлүүлэн эрүүлжүүлэх нөхцөл боломжоор хангасан. Үзлэгт хамрагдсан алба хаагчдаас дотрын эмчийн үзлэгээр бөөр, цөсний өвчлөлтэй гарсан 15 алба хаагчид өдрийн эмчилгээнд хамрагдаж эмчлэгдэн эрүүлжсэн. Нэгдсэн байдлаар алба хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэгийн багцад  1 алба хаагч 20000 төгрөгний зардлаар 9 төрлийн  нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулсан.

      Алба хаагчдыг хүйтний улиралд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Томуугийн вакцинд  15, тарваган тахлаас сэргийлэх тарилгат 38 алба хаагчийг хамруулсан.

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тушаалаар батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэн,осолд өртсөн алба хаагчийг бүртгэх /код 929/ журам”-ын 4.1-д заасан үйлдвэрлэлийн хурц хордлогыг судлан бүртгэх, дүгнэлт гаргуулах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс Цагдаагийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/17 дугаар тушаалаар шинэчлэгдсэн. Тус Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхмандал албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орж   биед нь гэмтэл учирсан асуудалд цагдаагийн газрын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс хуралдаж ослын акт үйлдэж аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулан холбогдох материалыг бүрдүүлэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгуулсан. 

    2019 онд 1 алба хаагч гэр бүлийн хамт Оргил рашаан сувилалд, 5 ахмад ажилтныг Сэргээн засах клиникт сувилуулсан. Алба хаагчдын  ээлжийн амралтыг бүтнээр олгох зохицуулалтыг хийж  бүрэлдэхүүний 94.5 хувь нь амралтаа биеэр бүрэн эдэлсэн.

     Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигыг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн биеийн тамир спортын газартай хамтран   “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох  сорил”-д   96 алба хаагчийг хамруулж илүүдэл жинтэй 26 алба хаагчид дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар зөвлөгөө өгч, спортын газраас тогтмол явагддаг чийрэгжүүлэх хөтөлбөрт 4 удаа 62 алба хаагч, бие бялдарын хичээл сургалтын чанар үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын цагаар алба хаагчдын дунд буухиа тэмцээн зохион байгуулан давхардсан тоогоор  1764 алба хаагчийг тус тус хамруулсан. 

    Алба хаагч нарт ажлын байрны дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар 2 удаа сургалт хийж 192 алба хаагчийг хамруулсан. Алба хаагч нар өдөр бүр тогтмол  цагт ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлсэн. Мөн “Алба хаагчийн эерэг ба сөрөг дадал” сэдэвт зурагт хуудас хэвлүүлэн өрөө бүрт байршуулсан. Аймгийн эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газартай хамтран “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл байхын үндэс”, “Гэгээн өглөөг идэвхтэй хөдөлгөөн хийж угтая” аянд цагдаагийн газрын алба хаагчид хамрагдаж, Сайнцагаан сумын тамгын газар, аймгийн биеийн тамир спортын газартай хамтран “Мандалговь Марафон-1” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж алба хаагчид амжилттай оролцсон.  

     Ажилтан, алба хаагчдыг “Хорт зуршлаас татгалзах” хөдөлгөөн өрнүүлж, алба хаагчдын тамхины хэрэглээг бууруулах зорилгоор Дэлхийн тамхигүй өдөр”-өөр “Тамхигүй байгууллага” арга хэмжээ зохион байгуулан алба хаагчдад тамхи  мансууруулах бодисын хор уршигийн талаар 2 удаа мэдээлэл хийж 86 алба хаагчийг хамруулан байгууллагын гадна талбайд тамхигүй орчин гэсэн таних тэмдэг, зурагт хуудас, зөрчлийн хуулийн холбогдох заалтыг байршуулсан.Мөн  Олон нийтийн цагдаа сургагч багш Д.Цэцэгчимэг хорт зуршлаас татгалзах  дадал олгох   сургалтыг 1 удаа явуулж 37 алба хаагчийг хамруулсан.

    Алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор 7 хоног бүрийн лхавга гаригт бие бялдрын сургалт орж алба хаагчдын сонирхолд тулгуурлан волейболын спортын төрлөөр секц ажиллуулж  тогтмолжуулсан.

    Алба хаагчдын стрессийг тайлан сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд бие бялдарын хичээлийг нийт 20 удаагийн хичээлд давхардсан тоогоор 1671 алба хаагч хамрагдсан ба үндэсний бөхийн барилдаан, волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, явган аялал, теннис, гүйлт зэрэг 16  төрлийн  тэмцээн уралдаан зохион байгууллаа.

     Энэ он гарсаар албан үүргээ гүйцэтгэж байгаад бэртэж гэмтсэн 3 алба хаагчид үйлдвэрлэлийн осол хурц хордлогын акт үйлдэж мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулан аймгийн нэгдсэн эмнэлэгийн комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан 1 алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгох шийдвэр гаргуулсан.

   Алба хаагчдад эрүүл зөв хооллолтын мэдлэг хандлага эзэмшүүлэх зорилгоор Захиргааны удирдлагын тасгийн алба хаагчид “Эрүүл зөв хооллолт, Цагаан хоолны ач холбогдол ” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж 10 төрлийн хоол, 8 төрлийн зууш салат, 6 төрлийн жимсний шүүс бэлтгэн амталгааг явуулсан. Тус өдөрлөгийн үеэр дэд ахлагч Ц.Гэрэлтод алба хаагчдад эрүүл зөв хооллолтын ач холбогдлын талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн. Мөн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлаач мэргэжилтэн  ус уух ач холбогдлын талаар алба хаагчдад сургалт зөвлөгөө  өгсөн.

  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна