/ / АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ИРГЭНИЙ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ИРГЭНИЙ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

  Цагдаагийн газрын алба хаагчид эргүүл шалгалт хийх үеэр БРА 58-43 улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад Улаанбаатар хотын харъяат Х, Б нар нь байгалын үнэт чулуу тээвэрлэж явсныг илрүүлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт харъяаллын дагуу шилжүүллээ.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн
7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг

"Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг:
7.1.олборлосон;
7.2.худалдсан;
7.3.худалдан авсан;
7.4.тээвэрлэсэн
7.5.хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг тул иргэд энэ төрлийн зөрчлийг үйлдэхгүй байхыг анхаарна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна