/ / "ЭКО 2021" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЯВАГДАЖ БАЙНА

"ЭКО 2021" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЯВАГДАЖ БАЙНА

    
      "ЭКО 2021" нэгдсэн арга улсын хэмжээнд 2021.02.01- 2021.03.15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Цагдаагийн газраас аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, ойн ангитай хамтран хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг аймгийн тусгай хамгаалалттай "Хэцүү тээг", "Дэл уул", "Шар хошуу, Улсын тусгай Хавтгай уул, Загийн усны хөндий", "Морин толгойн цав" гэх газруудад хяналт шалгалт зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд нэн ховор амьтан хар сүүлт, ховор амьдад болох аргал, янгир үхэж хорогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор амьтдын хэвтэр, бэлчээр газруудад өвс тараах био техникийн арга хэмжээг тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, ойн ангийн дарга, мэргэжилтэн нарын хамтаар зохион байгууллаа.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна