/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн газрын алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд нөхөрсөг, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Аравт”-ын зохион байгуулалтаар цагдаагийн газрын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 10 багийн тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
ТЭРГҮҮН байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Батболд ахлагчтай Нэгдүгээр аравтын “Амжилт” баг,
ДЭД байранд Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхбат ахлагчтай 9 дүгээр аравтын “Говийн шонхорууд” баг,
ГУТГААР байранд Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Отгонхүү ахлагчтай 10 дугаар аравтын “Хар сүлд” баг тус тус шалгарлаа.
-Шилдэг довтлогч:
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Далх,
-Шилдэг холбогч:
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Наранхүү,
-Шилдэг тэгш тоглогч:
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Уугандорж нар шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна