/ / 2023 оны 1-р улирлын тайлан

2023 оны 1-р улирлын тайлан

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ

 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2023 оны 04 сарын 03-ны өдөр                                                         Сайнцагаан сум

 

Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар

Тус цагдаагийн газар 2023 онд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, түүний шалгуур үзүүлэлтийг хангах, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, шинэчлэлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, арга хэлбэрийг боловсронгуй болгох, албаны шуурхай байдал, ажлын хариуцлага, сахилга бат, харилцааны соёлыг дээшлүүлэх, иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, алба хаагч бүрийн ажлын бүтээлч чанар, үр дүнг ахиулж, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах, сахилга ёс зүйг сайжруулах, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэл, зорилттойгоор ажиллаж байна.

 

1.1  Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, хангаж буй талаар:

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/27 дугаартай тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2023 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн шинэчилсэн жагсаалт”-ын дагуу тус газрын даргын энэ оны А/08 тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас биелэлт үр дүнг тооцож, тайлагнах баримт бичгийг хяналтад авч, биелэлтийг хариуцах албан тушаалтныг томилж, бодлогын баримт бичиг 11, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн баримт бичиг 21, захиргааны байгууллагын үйл ажиллагааны баримт бичиг 5, шийдвэрийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бусад 17, захиргааны хэм хэмжээний акт 6 нийт 61 баримт бичгийн биелэлтийг сар, улирал, хагас, бүтэн жил /төлөвлөгөөнд заасан хугацаа/-ээр тайлагнахаар төлөвлөж, хяналт шинжилгээ үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал”, “Цагдаагийн байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх /код 110/ журам”-ыг тус тус баримталж, хэрэгжилтийг нэгтгэн үнэлгээ өгөх алба, нэгжид хүргүүлэн ажиллаж байна.

            Энэ оны эхний улирлын байдлаар сар бүрийн 15-нд хүргүүлэх хуваарьтай 23 баримт бичгийн 48 заалт, Улсын Их хурлын тогтоол 1, Засгийн газрын тогтоол 1, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” энэ оны А/45, “Албаны болон давтан мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” А/46 дугаартай тушаалын  хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагааны үр дүнг холбогдох нэгжид тайлагнасан.

        Мөн байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгдүгээр улирлын байдлаар тооцож, тайланг хүргүүлсэн.

         Монгол Улсын Их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр” Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөр”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх хөтөлбөр” зэргийг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөөг боловсруулан цагдаагийн газрын даргаар батлуулж, хэрэгжилтийг тогтоосон хугацаанд  тайлагнахаар төлөвлөн ажиллаж байна.

       Шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн дэд дарга, Дэд даргууд, албадын дарга нараас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмж, албан бичгүүдийг тухай бүрд нь нийт бүрэлдэхүүнд танилцуулж, нотломж үйлдэн, хэрэгжүүлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө гарган үр дүнг тооцон ажиллаж байна.

 

1.2  Байгууллагын даргын зөвлөлийн хуралдаан тайлангийн хугацаанд       

                     хуралдсан байдал, шийдвэрлэсэн асуудал:

2023 оны 01 дүгээр улирлын байдлаар цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаан 3 удаа хуралдаж, үйл ажиллагааны чиглэлээр 2, хүний нөөцийн чиглэлээр 8, бусад 1 нийт 11 асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг алба хаагчдад тухай бүрт танилцуулан ажиллаж байна.

Зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу албан тушаал дэвшүүлэх 3, /үүнээс ахлагчаас офицерын бүрэлдэхүүнд оруулж албан тушаал дэвшүүлэх 1/ шилжүүлэх 5, ахлагчийн сул орон тоонд томилох зөвшөөрөл авах 2, албан тушаал өөрчлөх 4, шилжүүлэн ажиллуулах 1, давхардсан тоогоор нийт 12 алба хаагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэн, холбогдох материалыг харьяа албад руу хүргүүлсэн.

Цагдаагийн газрын даргын 3 дугаар хуралдаанаар алба хаагчдын 2023 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүнг хэлэлцэж, үүрэгт ажлаа хангалттай сайн гүйцэтгэсэн 7 алба хаагчийн цалинг 10-15 хувь нэмэгдүүлэх, цагдаагийн газрын даргаас өгсөн 2/01, 2/03 дугаартай үүргийн биелэлтийг ирүүлээгүй, аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар шаардлагад зөрчил заагдсан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн санд удаа дараа хугацаа хэтрүүлж шийдвэрлэлт хийсэн, үндсэн ажлын үр дүн хангалтгүй зэрэг үндэслэлээр 39 алба хаагчийн сарын үндсэн цалинг 5-20 хувь бууруулж олгохоор шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд байгууллагын даргаас захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх 21, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр 23 тушаал гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

                                                                       

1.3  Хүний нөөцийн бодлогын талаар: /томилогдсон, чөлөөлөгдсөн, хүний нөөцийн  нөхөн хангалт, батлагдсан болон дутуу орон тоо/

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/293 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар тус цагдаагийн газрын бүтэц, орон тоог 65 офицер, 49 ахлагч, 5 энгийн, нийт 119 алба хаагч, ажилтантай байхаар баталсан ба өнөөдрийн байдлаар 11 офицер /Замын цагдаагийн тасгийн дарга, Эрдэнэдалай сумын хэсгийн дарга, Эрүүгийн ахлах мөрдөгч, Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, ахлах нягтлан бодогч, Мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Хэсгийн байцаагч, Зохицуулагч 2, Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч/,  4 ахлагч /эргүүлийн цагдаа 2, харуулын цагдаа, цагдаа зохицуулагч/,   энгийн 2 /үйлчлэгч, слесарь/, нийт 17 орон тоо сул, офицер 54, ахлагч 45, энгийн 3, нийт 102 алба хаагч, ажилтантайгаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Тайлангийн хугацаанд Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагчийн сургууль”-д суралцаж төгссөн хэв журмын цагдаагаар шинээр 1 алба хаагч томилогдож, бусад Цагдаагийн байгууллагаас 1 алба хаагч шилжиж ирж, ахлагчаас офицер орон тоонд албан тушаал дэвшүүлэх 1, албан тушаал өөрчлөх 4, бусад байгууллагад шилжсэн 1, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 1, нийт 9 алба хаагчийн ажлын байрыг өөрчлөн томилсон.

“Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх /код-900/” журамд заасны дагуу Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хүний нөөцийн нөхөн хангалтыг Цагдаагийн ерөнхий газраас чиглэл болгосны дагуу 2 удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулж, байгууллагын цахим хаяг, аймгийн олон дагагчтай фейсбүүк группүүдээр мэдээлж, зарын дагуу хүсэлт ирүүлсэн 10 иргэнийг бүртгэсэнээс 4 иргэн шалгалтад тэнцсэн ба нөөцөөс 1 сул орон тоонд томилгоо хийгдэж, 2 иргэнийг томилуулах зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн. Одоо 1 иргэн Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагчийн сургууль”-д суралцаж байна.

Төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шаардлага, албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн 2023 онд тасгийн даргын нөөцөд 2, ахлах албан тушаалын нөөцөд 5, офицерын нөөцөд 1, нийт 8 алба хаагч албан тушаалын нөөцийн шалгалтыг амжилттай өгч тэнцсэн ба 6 алба хаагчийг дэвшүүлэн томилуулахаар материалыг харьяа албад руу хүргүүлсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас ирүүлсэн хүний нөөцийн томилолт, шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон албан бичгийн дагуу одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

 

1.4  Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил, түүний үр дүнгийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А/46 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан 2023 оны албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тус цагдаагийн газрын даргын “Албаны сургалтын баг байгуулж, сургалт соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/10 дугаар тушаалаар сургалтын багийг Захиргааны удирдлагын тасгийн даргаар ахлуулан, тасгийн дарга нар, магистрын зэрэгтэй болон сургагч багшаар бэлтгэгдсэн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байна.

Тушаалын нэгдүгээр хавсралтаар цагдаагийн газрын алба хаагчдын дунд 2023 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг нийт 41 сэдвийн 71 удаагийн хичээл, сургалт явагдахаар төлөвлөж батлуулсан.

Энэ оны эхний улирлын байдлаар мэдвэл зохих хууль тогтоомжийн 4 удаагийн 4 цагийн сургалтад 346, алба хаагчийг хөгжүүлэх 3 удаагийн 3 цагийн сургалтад 289, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах 3 удаагийн 6 цагийн сургалтад 265, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан 2 удаагийн 6 цагийн сургалтад 196, нийт 12 удаагийн 16 цагийн сургалтад 1096 алба хаагчийг давхардсан тоогоор хамруулсан байгаа нь одоо байгаа бүрэлдэхүүний 92.2 хувийг эзэлж байна.

Алба хаагч бүрт “Хөгжлийн төлөвлөгөө-2023” дэвтрийг байгууллагаас тодорхой хувийн зардлыг хариуцан хийлгэн өгч, ашиглаж байна.

Явагдсан сургалтын талаар “Сургалтын мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сан” программд мэдээллийг тухай бүрт нь оруулсан.

Сургалтыг лекцээр 8 удаа 8 цаг, дадлага 4 удаа 8 цаг явуулсан. Аймгийн төвд үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг байгууллагын сургалтын танхимд, сумдын хэсгийн алба хаагчдыг ZOOM программ ашиглан цахимаар хамруулж, сургалтын сэдэв, материалыг байгууллагын алба хаагчдын хаалттай “Бид эерэг хамт олон” группэд байршуулан ажиллаж байна.

Тайлант хугацаанд 8 алба хаагч, 8 цагийн сургалт бэлтгэж, 733 алба хаагчид явуулсан ба сургалтын материал 8-ыг боловсруулж, 3 видео бичлэг ашиглажээ. Одоогийн байдлаар 68 алба хаагч 10-20 цагийн багц хангаад байна.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан албан тушаалын нөөцийн сургалтад жагсаалтад орсон 7 алба хаагч батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бүрэн хамрагдаж, шалгалтанд тэнцсэн ба мөн ёс зүйн төлбөртэй сургалтад 2 алба хаагчийг хамруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн “Алба хаагчдыг түр чөлөөлж, суралцуулах тухай” 2023 оны Б/247 дугаар тушаалын дагуу  Дотоод хэргийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн "Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлийн бакалаврын эчнээ 3 жилийн хөтөлбөрийн II дамжаанд 1 алба хаагчийг чөлөөлөн суралцуулж байна.

“Монголын зөвлөхүүдийн холбоо” төрийн бус байгууллагаас сургагч багш урьж, “Олон улсын чанарын менежментийн тогтолцооны магадлах аудит хийлгэхэд анхаарах асуудал” сэдвээр 6 цагийн сургалт хийлгэж, дотоод аудит явуулах эрх бүхий 11 албан тушаалтныг хамруулсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар зохион байгуулсан “Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат, Шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт цахим, танхим хосолсон 5 хоногийн сургалтад 3 алба хаагч хамрагдаж гэрчилгээжсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт”-ийн 2.4. дэх заалтын дагуу цахим шалгалтад цагдаагийн газрын алба хаагчдыг бүрэн хамруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А/45 дугаартай тушаалаар батлагдсан “2023 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-г үндэслэн, цагдаагийн газраас 2023 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр 6, соёл хүмүүжлийн чиглэлээр соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх 5, соёл урлаг, биеийн тамир спортын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх 4, улс орон, байгууллагын түүхийг сурталчлах 2, мэргэжлийн болон зарим ном хэвлэлийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг хийхэд чиглэсэн 1 бүлэг ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн алба хаагчдын дунд зохион байгуулах спортын уралдаан, тэмцээний хуваарьт 14 тэмцээн, арга хэмжээг явуулахаар тусгаж батлуулсан.

Цагдаагийнгазрын алба хаагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлж, хамтач, нийтэч уур амьсгалыг бүрдүүлэх, зохион байгуулагдаж байгаа ажил, арга хэмжээнд нийт бүрэлдэхүүний оролцоог хангах, тэднийг хөгжүүлэх, боловсруулах, сахилга, ёс зүйн төлөвшил олгох зорилгоор “Аравт”-ын хуваарьт оруулж, 10 баг байгуулсан.

Энэхүү багуудыг газрын дарга болон тасгийн дарга нар ахалж, хариуцсан тухайн сарын хугацаанд байгууллагын хэмжээнд явагдах албаны сургалт /эрх зүй, бие бялдар хөгжүүлэх, бусад/, соён гэгээрүүлэх ажлыг санаачлан, хариуцан зохион байгуулах үүрэгтэй ба Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн багийн хуваарьт хамрагдсан.

         Баг бүр хариуцсан сарынхаа хугацаанд танхимын 4-өөс доошгүй /мэдвэл зохих хууль тогтоомж, алба хаагчийг хөгжүүлэх, дадлагажуулах, төрийн болон төрийн бус байгууллагтай хамтран зохион байгуулах/ удаагийн сургалтыг лекц, дадлага, зайн буюу цахим хэлбэрээр, мөн бие бялдрын бэлтгэлжилийг хангах сургалтыг 4-өөс доошгүй удаа, алба хаагчдыг соён гэгээрүүлэх чиглэлээр 2 удаагийн ажил, арга хэмжээг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Соёл, соён гэгээрүүлэх ажил /код-940/” журамд заасны дагуу зохион байгуулах ба мөн байгууллагын даргын шийдвэрээр цаг үеийн шинжтэй зохион байгуулагдаж байгаа ажил, арга хэмжээ, алба хаагчийн сахилга, ёс зүйн чиглэлээр хэрэгжүүлэх ажилд энэ багаар оролцож байна.

        Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний бусдад өөрийгөө илэрхийлэх, олны өмнө ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, мэдээлэл боловсруулах, түгээх ажилд суралцуулах, алба хаагчийг хөгжүүлэхэд зорилгоор хуваарь гаргаж, долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад өглөөний рапортыг удирдаж явуулах, хоногийн мэдээ танилцуулж, хууль тогтоомж, төрийн болон байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаатай холбоотой мөн улс орны болон гадаад орнуудын улс төр, нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн бусад мэдээлэл, түүхэн замнал, шинжлэх ухаан, техник, технологийн ололтын талаархи сэдэвт мэдээлэл өөрсдөө бэлтгэж, алба хаагчдад хүргэж хэвшээд байна.

            Энэ оны нэгдүгээр улиралд алба хаагчдыг соён гэгээрүүлэх чиглэлээр төлөвлөгөөт 20, төлөвлөгөөт бус 5,  нийт 25 ажил, арга хэмжээ зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 2341 алба хаагч хамрагдсан.

            Мэдээлэл сурталчилгааны 13 удаагийн арга хэмжээнд 1232 алба хаагч хамрагдаж, оролцооны хувь 95.7, соёл хүмүүжлийн 12 удаагийн ажилд 1109 алба хаагч хамрагдаж, оролцоо 93.3 хувьтай байна.

          Хууль тогтоомж, төрийн болон байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, сурталчилгааны 4 удаагийн арга хэмжээнд 379, улс орны болон гадаад орнуудын улс төр, нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн бусад мэдээлэлд 3 удаа 287, түүхэн замнал, шинжлэх ухаан, техник, технологийн ололтын талаархи сэдэвт мэдээлэлд 6 удаа 566 алба хаагч хамрагдсан.     

Биеийн тамир, спортын 5 удаагийн арга хэмжээнд давхардсан тоогоор 458, соёл, гоо зүйн хүмүүжил олгох 4 удаагийн арга хэмжээнд 367, улс орон, байгууллагын түүхийг судлах, алдар цуутай хүмүүстэй уулзалт зохиох, туршлага судлах 1 удаагийн арга хэмжээнд 96, мэргэжлийн болон бусад ном, хэвлэлийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг хийх 2 удаагийн арга хэмжээнд 188 алба хаагч тус тус хамрагджээ.

Зохион явуулж байгаа сургалт, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээнд сумдын хэсгийн алба хаагчдыг ZOOM программаар цахимаар бүрэн хамруулж, байгууллагын дотоод “Бид эерэг хамт олон” группэд байршуулан ажиллаж байна.

Зохион байгуулагдсан ажил, арга хэмжээ бүрийг “Дундговь цагдаагийн газар” цахим хуудсаар иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчилсан байна.

Аймгийн Засаг даргын тамгын газар, тусгайлсан чиг үүрэг бүхий цэрэгжсэн байгууллагууд, Биеийн тамир спортын газар, “Монгол хурандаа” нийгэмлэг, “Гэрэлтдэг ертөнц” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан.

Нэгдүгээр улиралд зохион байгуулагдсан соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээнд байгууллагаас 300.000, зохион байгуулагч талаас 30.000, бусад эх үүсвэрээс 3.030.000 төгрөгний зардал зарцуулсан байна.

 

1.5 Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга

хэмжээний талаар:

Алба хаагчдын албаны үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хангах зорилгоор 16.5 сая төгрөгийн шатахуун, сэлбэг хэрэгслийн зардалд 2.6 сая, 5 сумын цагдаагийн хэсгийн байрны гэрэл цахилгааны зардалд 5.7 сая, бичиг хэргийн зардалд 961 мянган төгрөгийн  зардлуудыг шийдвэрлэж, байгууллагын батлагдсан төсөвтөө багтаан дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Хариуцсан үүрэгт ажилдаа үр дүнтэй ажилласан 7 алба хаагчийн цалинг 10-15 хувь нэмэгдүүлж олгосон.

Сайнцагаан сумын 7 дугаар баг, “Залуус” хороололд орон сууцны зориулалтаар газар шийдвэрлүүлж, алба хаагчдын 20 айлын орон сууц бариулахаар төлөвлөн, орон сууц худалдан авах хүсэлтэй алба хаагчдын захиалгыг авч байна.

Мобиком ХХК-ийн тус аймаг дахь салбартай уулзалт зохион байгуулж, алба хаагчдад сар бүр 29-34 гв дата эрх бүхий дугаар үнэгүй олгуулан, ашиглалтын суурь үнээс 3 сарын хугацаатай чөлөөлүүлж, урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газраас өдөр тутамд гаргаж байгаа мэдээлэл, сэрэмжлүүлгийг цахим орчинд түгээх нөхцлийг бүрдүүлсэн.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр байгууллагын эмэгтэй алба хаагчдыг аймгийн удирдлагуудын албан өрөөгөөр оруулж, уулзалт хийлгэн, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.

Зэвсэгт хүчний ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан цагдаагийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа 12 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн яамны, 3 алба хаагчийг аймгийн Засаг даргын шагналд тодорхойлж, шагнуулсан байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанд хүсэлт гаргаж, цагдаагийн алба хаагчдыг эрт илрүүлэгт очер дараалалгүй хамруулахаар тохирсон ба одоогоор алба хаагчдын 80 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдаад байна.

 

1.6. Нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

        Тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Уланбаатар-Даланзадгадын хатуу хучилттай, улсын чанартай авто замд дундаж хурдны камер байрлуулах зардалд шаардлагатай 130 сая төгрөгний хөрөнгийг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг дарга, ГХУСАЗСЗөвлөлд хандаад байна.

        Мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд Засгийн газрын шийдвэрээр төрийн байгууллагуудаас татагдсан автомашинуудаас 2 тээврийн хэрэгслийг албаны үйл ажиллагаанд зориулан шийдвэрлүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн.

 

1.7. Авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан

ажил, арга хэмжээ:

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтнуудад “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр 1 удаагийн сургалт явуулж, бичгээр 1 зөвлөмж хүргүүлсэн ба цагдаагийн газрын 54 офицер алба хаагчаас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг http://meduuleg.iaac.mn цахим системээр хуулийн хугацаанд хүлээн авч, холбогдох тайлангийн хамт Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт хүргүүлсэн.

Цагдаагийн байгууллагад ажиллахаар судлагдсан 10 иргэн болон албан тушаал өөрчлөх, дэвшүүлэх саналтай 12 алба хаагчийн судалгааны материалд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, албан тушаал дэвших, өөрчлөгдөх 2 алба хаагчаас хувийн ашиг, сонирхлын урьдчилсан мэдүүлэг мэдүүлэн Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвийн фейсбүүк хуудсанд тавигдсан 4 төрлийн нөлөөллийн шторкыг байгууллагын цахимд хуудсаар түгээж, алба хаагчдад мэдээлсэн.

Тус цагдаагийн газрын 2023 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт”-ийг 18 заалттайгаар боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээс зохион байгуулсан цахим шалгалтад 67 алба хаагч буюу нийт алба хаагчдын 68.4 хувийг хамруулсан.

2023 оны эхний улирлын байдлаар тус цагдаагийн газрын алба хаагчдаас ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилд холбогдон шалгагдсан алба хаагч байхгүй.

 

1.8. Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд

байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлт:

Энэ оны эхний улирлын байдлаар цагдаагийн газрын алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд байгууллагаас ямар нэгэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлээгүй байна.  

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 нэгжээр буюу 100 хувь буурсан. 

 

1.9. Алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил арга хэмжээний талаар:

          Тус Цагдаагийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаартай, “Сахилга, ёс зүйн зөвлөлийг шинэчлэн батлах тухай” тушаалаар сахилга, ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан.

Сахилга ёс зүйн зөвлөл нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, 19 заалт бүхий төлөвлөгөө гаргаж, Цагдаагийн газрын даргаар батлуулан хэрэгжүүлж байна.

Цагдаагийн газрын нийт алба хаагчаас Монгол Улсын Үндсэн хууль,  Төрийн албан тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Сахилгын дүрэм болон бусад дүрэм журмуудыг ёсчлон хэрэгжүүлэх талаар 10 заалттай “Баталгаа” гаргуулжсан.  

Энэ оны 1 дүгээр улирлын “Сахилга ёс зүйн зөвлөгөөн”-ийг уг зөвлөлөөс хариуцан зохион байгуулсан.

Нэгдүгээр улирлын байдлаар цагдаагийн газрын алба хаагчдаас сахил, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан алба хаагч байхгүй байна.

Өнгөрсөн онд гэмт хэрэгт холбогдсон 1, өртөж хохирсон 1 алба хаагчтай холбоотой хэргийн шүүхийн шийтгэх тогтоолд дүн шинжилгээ хийж, алба хаагчдад энэ төрлийн гэмт хэрэгт үйлдэх, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 3/02 дугаартай зөвлөмж боловсруулан хүргэж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

1.10 Алба хаагчдад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр:

Алба хаагчдын сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилгоор сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойрны хямрал, ажлаас халшрах хам шинж, стрессийн түвшин, стрессээс гарах арга замыг тодорхойлох багц сорилд бүрэлдэхүүнийг бүрэн хамруулж, нойргүйдэл өндөртэй гарсан 13 алба хаагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулж зөвлөгөө өгсөн.

Мөн зан төлвийн илрэлийг “Их тав” сэтгэл зүйн судалгаагаар авч алба хаагчдын 81.6 хувийг хамруулан, судалгааны дүнг нэгтгэж, алба хаагч тус бүрийн цахим хаягаар хүргүүлээд байна.

Дээрх судалгааны дүгнэлтэд тулгуурлан сэтгэл зүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Хувь хүний хариуцлага”, “Сэтгэл хөдлөл”, “Нойр”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-921/ “Албан үүрэг гүйцэтгэх үед алба хаагч хүнтэй харилцах, биеэ авч явах байдал”, “Багаар ажиллах чадвар” зэрэг 5 удаагийн 5 цагийн сургалтад давхардсан тоогоор 490 алба хаагчийг хамруулж “Бид эерэг хамт олон” хаалттай цахим хуудсаар сэтгэл хөдлөл, гэр бүлийн харилцааны талаар 12 төрлийн мэдээлэл түгээсэн.

Тус цагдаагийн газрын удирдах ажилтны манлайлал, багаар ажиллах ур чадварын судалгааг алба хаагчдаас авч нэгтгэн, тасгийн дарга бүрд өөрийн давуу тал болон анхаарах асуудлын хүрээнд “Та бол манлайлагч” зөвлөмжийг  бэлтгэн хүргэсэн байна.

 

1.11. Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

Тус цагдаагийн газар 2023 оны нэгдүгээр улиралд  737,230.5 мянган төгрөгний санхүүжилт авч, үндсэн болон туслах үйл ажиллагаанд 12,676.1 мянган төгрөгний орлого бүрдүүлэхээс 13,997.4 мянган төгрөгний орлого бүрдүүлж 1,321.3 мянган төгрөг буюу 10,4 хувиар давуулан биелүүлээд байна.

Цалин хөлсөнд 637,166.4  мянган төгрөг төсөвлөгдсөнөөс 560,669.1 мян төгрөг зарцуулж, сул орон тооны 76,497.4 мянган төгрөгний хэмнэлт үүссэн.

Мөн шимтгэлд 14,365.5 мянган төгрөг төсөвлөгдсөнөөс 12,420.4 мянган төгрөгийг зарцуулж 1,945.1 төгрөгийн хэмнэлт үүссэн байна.

Байр ашиглалттай холбоотой зардалд 42,803.9 мян төгрөг төсөвлөгдсөнөөс 42,419.6 мянган төгрөг зарцуулсан улирлын эцэст 4,744.0 мянган төгрөгний өр үүссэн. Хангамж бараа материалын зардалд 676.6 мянган төгрөг, нормативт зардалд 1,232.6 мянган төгрөг, Эд хогшил, урсгал засварын зардалд 4,466.7 мянган төгрөг, нийт 119,296.5 мянган төгрөгний хэмнэлттэй ажилласан байна.

Санхүүгийн ил тод байдлыг хангах үүднээс 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, сар бүрийн мэдээ тайлан, байгууллагын даргын тушаал, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авалтын талаар шилэн дансны сайт 5 цэсний 42 нэр төрлийн мэдээллийг хугацаанд нь оруулж, баримт материалыг PDF файл болгон хавсаргаж, байгууллагын вэйб сайт болон санхүүгийн ил тод байдлыг хангах самбарт хугацаа алдалгүй байршуулан ажиллаж байна.

2022 оны байгууллагын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Дундговь аймгийн Төрийн аудитын газраас хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт авсан.

 

1.12. Тайлангийн хугацаанд зохион байгуулсан шинэлэг ажил,

арга хэмжээ, үр дүнгийн талаар:

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 13 байгууллагын 240 алба хаагчдыг оролцуулсан спортын 6 төрлийн нөхөрсөг тэмцээнийг санаачлан, зохион байгуулсан.

Цагдаагийн газрын алба хаагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлж, хамтач, нийтэч уур амьсгалыг бүрдүүлэх, зохион байгуулагдаж байгаа ажил, арга хэмжээнд алба хаагчдын оролцоог хангах, тэднийг хөгжүүлэх, боловсруулах, сахилга, ёс зүйн төлөвшил олгох зорилгоор нийт бүрэлдэхүүнийг аравтын зохион байгуулалтад оруулсан. Аравтын хуваариар зохион байгуулагдсан баг, хариуцсан тухайн сарын хугацаанд байгууллагын хэмжээнд явагдах албаны сургалт /эрх зүй, бие бялдар хөгжүүлэх, бусад/, соён гэгээрүүлэх ажлыг санаачлан, хариуцаж явуулах ба байгууллагын даргын шийдвэрээр цаг үеийн шинжтэй зохион байгуулагдаж байгаа ажил, арга хэмжээ, алба хаагчийн сахилга, ёс зүйн чиглэлээр хэрэгжүүлэх ажилд багаар оролцож байгаа нь тодорхой үр дүн үзүүлж байна.

Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний бусдад өөрийгөө илэрхийлэх, олны өмнө ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, мэдээлэл боловсруулах, түгээх ажилд суралцуулах, алба хаагчийг хөгжүүлэх зорилгоор нэгдсэн хуваарь гаргаж, тухайн ахлагч алба хаагч өглөөний рапортыг удирдан хоногийн мэдээ танилцуулж, өөрийн бэлтгэсэн мэдээллээ хамт олондоо хүргэн ажиллаж байна.

 

1.13. Бусад ажлын талаар:

Цагдаагийн газрын алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урам зоригийг сэргээх, эрүүл агаарт гэр бүлээрээ амарч, ажлын алжаалаа тайлах, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Мөсний баяр-2023” спорт өдөрлөг, Ардын жүжигчин А.Долгор, МУ-ын Гавъяат жүжигчин С.Ганзориг нарын урлагийн мастеруудын оролцсон хүндэтгэлийн тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.

           “Ахмад настны тухай хууль”-д заасны дагуу сар шинийн баяраар байгууллагын 61 ахмад настанд 3.355.000 төгрөгийг ахмадын сангаас зарцуулсан.

Цагдаагийн газрын даргын 2023 оны А/09 дугаартай тушаалаар байгууллагын ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч Ц.Лхагваад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг  улиралд тутамд ахмадын сангаас олгох шийдвэр гаргаж, “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн газрын гадна хананд байгууллагын нэрийг монгол бичгээр хийлгэж байрлуулсан ба алба хаагчдын нийт 42 өрөөний хаягийг хос бичгээр хийлгэн ашиглаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд алба хаагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулахаар судалгааг гарган хүргүүлсэн.

            Прокурорын газраас тус цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байр стандартын шаардлага хангахгүй байгаа талаар 01 дугаартай шаардлага ирүүлсэн. Шаардлага болон түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг нэгдсэн санд оруулж ажилласан.

2022 онд байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлсэн олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын 1-р магадлан аудитад бэлтгэх зорилгоор “Монголын чанарын удирдлагын зөвлөхүүдийн холбоо”-нд хүсэлт гаргаж, аудитор, сургагч багш Б.Энхтүвшинг урьж, байгууллагын дотоод аудит явуулах эрх бүхий 11 алба хаагчид 6 цагийн сургалт зохион байгуулсан. 

 

ХОЁР: Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,

олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр

2.1.Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр:

         Тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас энэ оны нэгдүгээр улиралд гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сар шинэ”, “Хуурамч мөнгө”, “Нуугдмал” нэгдсэн арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулж ажилласан.

            Мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр гэмт хэргийн талаарх 104 гомдол, мэдээлийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.

          Хэрэг бүртгэлтийн 200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсанаас 38 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 17 хэргийг хааж, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн.

          Алба хаагчид нийт 59 зөрчлийг илрүүлэн зөрчил хянан шалгах ажиллагаа явуулж, хуулийн хугацаанд шийдвэрлэж ажилласан.

          Хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр 2 удаа аймгийн Прокурорын газартай хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, сар бүр хэрэг шийдвэрлэх график төлөвлөгөө гарган, биелэлт, үр дүнг тооцож ажиллаж байна.

2.1.2 Эрэн сурвалжлах чиглэлээр

Тус цагдаагийн газраас 2023 оны эхний улирлын байдлаар 72 удаагийн эрэн сурвалжлалт зарлаж, 63 эрэн сурвалжлалтыг зогсоож ажилласан нь 87.5 хувьтай байна.

Өмнөх онуудад зарлагдсан 19 эрэн сурвалжлалтыг олж тогтоон санд зогсоосон.

2023 оны 1 дүгээр улиралд цагдаагийн газрын 62 алба хаагч 12327 эрэн сурвалжлах мэдээлэлтэй танилцсан байна.

Цагдаагийн газрын алба хаагчдад эрэн сурвалжлалтын ажлын үр дүн болон эрэн сурвалжлалттай танилцсан байдлын талаар танилцуулж, эрэн сурвалжлах ажлын үр дүнг ахиулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө гарган батлуулж, төлөвлөгөөний дагуу тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

         Улсын хэмжээнд зохион явуулсан “Сар шинэ-2023” нэгдсэн арга хэмжээний явцад тус цагдаагийн газрын хэмжээнд 18 нуугдмал гэмт хэргийг илрүүлж яллагдагчаар татсан, 1 оргодол, 4 гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, 6 шүүхээс даалгасан хүн, 8 эд зүйлийг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоож ажилласанаар ажлын үр дүнгээр 21 аймгийн цагдаагийн газар хэлтсээс 9 дүгээр байранд орсон байна.

         Бусад цагдаагийн газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан  оргодол 1, сэрдэгдсэн этгээд 2, шүүхээс даалгасан хүн 4-ийг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон ба мөн эрэн сурвалжлах чиглэлээр ирүүлсэн 17 албан бичгийг алба хаагч нарт танилцуулж хариуцсан нутаг дэвсгэрт эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулан хариуг хугацаанд нь хүргүүлж хамтарч ажилласан.

 

2.1.3 Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр:

         2023 оны 01 дүгээр улирлын байдлаар тус цагдаагийн газарт мал хулгайлах гэмт хэрэг 2 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 33.3 хувиар буурсан үзүүлэлттэй.

         Урд онд үйлдэгдсэн малын хулгайн 1 хэргийг нөхөн илрүүлж, энэ онд бүртгэгдсэн 2 гэмт хэргийг  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэн. Одоо ажиллагаанд мал хулгайлах төрлийн 9 хэрэг байна.  

          Мал хулгайлах гэмт хэргийг бууруулах чиглэлээр мал, мах худалдан авдаг 24 иргэн, аж ахуй нэгжийн эрхлэгч нарыг оролцуулан, аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран 2023 оны 04 дүгээр сард “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээнд хяналт тавих” сэдвээр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

          Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цахим сүлжээнд “Дундговь аймгийн алдсан, олдсон мал”-ын зарын 2300 дагагчтай групп ажиллуулж, үйл ажиллагаандаа ашиглаж байна

 

2.1.4 Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр:

Энэ оны нэгдүгээр улиралд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 1 бүртгэгдсэн ба тухайн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хаах саналтайгаар прокурорт хүргүүлж шийдвэрлэсэн.

Мөн өмнөх оны хэргүүдээс 1 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, 2 хэргийг хааж шийдвэрлэсэн.

Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулсан “Орчны бохирдлыг бууруулъя” нөлөөллийн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж, Экологийн цагдаагийн албаны цахим фэйсбүүк хуудсанд тавигдсан иргэд олон нийтэд соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэсэн 40 мэдээ мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэг, уриалга, видео шторк болон постерыг аймгийн хандалт олонтой цахим группүүдэд 620 удаа түгээсэн.

Аймгийн төв Сайнцагаан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчтай хамтарсан хяналт шалгалтыг 1 удаа зохион байгуулсан.

Экологийн цагдаагийн албаны алба хаагчидтай хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ихээр үйлдэгддэг тус аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхай

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна